Төв аймгийн оюутан залуучуудын холбооны III чуулган боллоо
Төв аймгийн оюутан залуучуудын холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны чуулган бөгөөд ээлжит III чуулганаа 2010 оны 4 дүгээр сарын 25-нд Нийслэлийн хүүхэд, залуучуудын газар зохион байгуулж нийт 27 сумдаас төлөөлөл болон сонгогдсон, саналын эрхтэй 93 оюутан-залуус оролцож, Холбооны дүрэм, бүтэц, зохион байгуулалтаа хэлэлцэн баталж, Тэргүүн, дэд Тэргүүн, нарийн бичгийн дарга, Зохицуулах зөвлөл, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр болон улируулан сонгосон юм.
Оюутан залуусын ТББ нь байнга шинэчлэгдэж байх ёстой бөгөөд энэ ч утгаараа ээлжит чуулганы үеэр Зохицуулах зөвлөлийн 33 гишүүний 50-иас илүү хувь нь Улаанбаатар хотод шинээр оюутан болж ирсэн 1 дүгээр курсын оюутнууд байлаа.
Чуулганы дараа ТАОЗХолбооны Тэргүүн Су.Батболд төлөөлөгч-оюутнуудад хүндэтгэлийн зоог барьж, урлагийн тоглолт сонирхуулсан бөгөөд тус зоогийн үеэр оюутнууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, холбооныхоо үйл ажиллагааг дэмжин, мэрийж ажиллахаа илэрхийлж байсан юм.