Уламжлалт Спортын бага наадмыг зохион байгууллаа
Төв аймгийн Оюутан Залуучуудын Холбооны Тэргүүний хувиар жил бүр уламжлан болгон олон арга хэмжээнүүд зохион байгуулдаг бөгөөд 2010 оны 4-р сарын 10,11-нй өдрүүдэд Төв аймгаас Улаанбаатар хотын Их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуучуудын дунд Спортын бага наадмыг 2 дахь жилдээ ажмилттай зохион байгуулсан бөгөөд сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 3 төрлөөр зохион байгуулж Төв аймгийн нийт 27 сумын 180 гаруй оюутан-тамирчид 2 өдөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр Зуунмод сумын “Гангстерс” багийн тамирчид тэргүүн байр эзлэн “Шилжин явах цом”-ын эзэд болсон байна.
Сагсан бөмбөгийн төрөлд:
-Эрэгтэй 1-р байр – Зуунмод сумын “Зуунмод” баг
2-р байр – Зуунмод сумын “Гангстерс” баг
3-р байр- Эрдэнэсант сумын “Эрдэнэсант” баг
-Эмэгтэй 1-р байр – Зуунмод сумын “Зуунмод” баг
2-р байр – Аргалант сумын “Аргалант” баг
3-р байр- Зуунмод сумын “Түүндэр” багийн тамирчид
Шатрын төрөлд:
-Эрэгтэй 1-р байр – Зуунмод сумын “Гангстерс” багийн Д.Баасан
-Эмэгтэй 1-р байр-Батсүмбэр сумын Б.Цасанчимэг нар тус тус эзэлсэн байна.
Ширээний теннисний төрөлд:
Эрэгтэйчүүдээс Угтаалцайдам сумын Х.Насанжаргал, эмэгтэйчүүдээс Зуунмод сумын “Мөнгөн цагариг” багийн тамирчин Б.Жаргалбаяр нар тэргүүн байр эзэлсэн байна.