Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Зуунмод, Сэргэлэн сумдад ажиллав
2010 оны 09-р сарын 13-наас 17-ны өдрүүдэд Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Зуунмод, Сэргэлэн сумдын нутгаар сум, багийн төвүүд дээр 9 удаагийн уулзалт зохион байгуулж, 851 иргэд, сонгогчидтой уулзан, орон нутгийн ажил байдалтай танилцсан байна. Тус уулзалтуудаар Иргэдийн гол сонирхож байгаа асуудлууд болох малчдын талаар Төрөөс баримталж буй бодлого, гадаадад мал гаргах, бэлчээрийн даац, цөлжилт, Оюутолгойн гэрээний талаар болон зарим сумдын иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу сумдын ЗДТГ-ын ажилтнууд, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэн, хуулийн дагуу нийгмийн халамжийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар иргэдэд заавар, зөвлөгөө өгсөн байна.
Мөн уламжлал ёсоор нарийн мэргэжлийн эмч нар авч яван нийт 252 иргэнд газар дээр нь эхо болон эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн үзлэг хийн зөвлөгөө өгсөн юм. Дээрх сумдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан сумдын ЗДТГ-т нийт 12 ш иж бүрэн компьютер, хувилагчийн хамт гардуулж, Архуст, Баянцагаан сумдын дунд сургуульд нийт 16ш компьютер, принтер гардуулсан байна.
Энэ хугацаанд уулзалт хийсэн 9 сумдын иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу орон гэргүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой 23 өрхөд 9ш 4 ханатай гэр, 13ш 5 ханатай иж бүрэн гэр сум, орон нутгийн удирдлагуудын судалгаан дээр үндэслэн олгосон.