Аудитын компанийн захирлууд тулгамдсан асуудлаа хэлэлцлээ
2016.03.30

Аудитын компанийн захирлууд тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

Аудитын компанийн захирлууд жил бүр оны эхний улиралд уулзаж, өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж цаашид хийх ажлаа ярилцдаг уламжлалтай.  

Энэ удаагийн уулзалтыг ММНБИ-ийн 20 жилийн ойн хүрээнд, жилийн уулзалт хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд энэ онд нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж  байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн шинэ орчин  тохиож байгаа нь онцлог. Уулзалтаар аудитын зах зээлийн тулгамдсан асуудлууд, ММНБИ-ийн хөгжлийн 20 жилд хийгдсэн ажлуудын талаар тодорхой мэдээлэл авч,  санал асуудлуудаа нэгтгэх боломжийг олгож байгаагаа ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой. Чимидсүрэн хэлж байсан.   
Уулзалтанд Сангийн яам, Үндэсний аудитын газар, ММНБИ-ийн мэргэжилтнүүд, зарим аудитын компанийн захирлууд илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо. 

 

 

Өнөөдөр аудитын компаниудад тулгамдаж байгаа асуудлууд нэлээд бий. Энэ бүхнийг аудиторууд дор бүрт нь гарах гарцаа хайж, шийдвэрлээд явахыг эрмэлздэг. Төрийн зүгээс зарим асуудлыг “Аудитын тухай” шинэчлэгдсэн хуулийн журмаар шийдвэрлэхээ Сангийн яамны НБББГ-ын мэргэжилтэн Г.Отгонбаяр мэдэгдсэн бол Үндэсний аудитын газраас компаниудыг дэмжих, сургах үүднээс зарим аудитын ажлыг шинэ компаниудад өгч тэднийг дэмжиж байгаа гэдгээ ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын захирал С.Энхзаяа хэлж байсан. Мөн уулзалтанд Сүлд Аудит ХХК-ийн захирал Ч.Гүндбаяр, Делойт Онч Аудит ХХК-ийн захирал Ш.Норжинбат нар шинэ орчинд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл хийлээ.