Ж.Батзандан Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллана
2016.03.28

Ж.Батзандан Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллана

Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллахаар болжээ.

Тэд энэ сарын 31-нээс эхлэн иргэд сонгогчидтойгоо уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавих юм байна. 

Мөн УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын  талаар иргэдтэй  санал солилцох ажээ.