Үндэсний үйлдвэрлэлдээ үнэнч
Үндэсний үйлдвэрлэлээ амаар биш, бодитоор дэмжиж, бараа, бүтээгдэхүүнээс нь хэрэглэхийг хүн бүр л хүсдэг. Гэвч зарим бүтээдэгдэхүүн импортын бараанаас ч үнэтэй байдаг учраас санаа байвч сачий хүрэхгүй тохиолдол иргэдэд олон гардаг.
Харин төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэнүүдэд ийм зовлон ховор. Н.Алтанхуягийн танхимд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл үндэсний үйлдвэрлэлээ идэвхтэй дэмждэг.
Дэд сайд байхдаа л тэрбээр “Титэм” брэндийн хослолоор гангардгаа сонирхуулж байсан юм. Тэгвэл тэр энэ сонголтдоо одоо ч үнэнч хэвээр яваа гэнэ. Үйлдвэрлэгчид ч түүнд сэтгэлээ гаргаж: хувцсыг нь бэлдэж өгдөг бололтой.
“Та үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хэвээрээ юү? гэж асуутал хослолынхоо энгэр дэх логог үзүүлээд “Тэгэлгүй яах вэ, захиалаад л хослолоо хийлгэчихдэг шүү дээ” хэмээн ярив.