УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.03.07
ХҮН, МАХН-тай нэгдэх ёстой
ХҮНам ойрын өдрүүдэд тун хүнд байдалд байгаа. Хоёр даргатай болсноос эхлээд намын гишүүд нь ч хуваагджээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү жиргээнд, “Ижил зовлонтой хүмүүс л бие биенийхээ зовлонг бүрэн ойлгож чаддаг. ХҮН нам МАХН-тай нэгдэх ёстой. Би өнөөдөр С.Ганбаатар гишүүндээ энэ саналаа хэлнэ” гэлээ.
“Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал бий” гэдэгчлэн сонгуулиас өмнө намынх нь тамир тасарч мэдэхийг гадарласан О.Баасанхүү гишүүн С.Ганбаатартай нөхөрлөхийг хүсэв. Тийм ч буруу сонголт биш ч юм билүү, хэн мэдлээ.