УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.03.03

Хоёр нам эвсээсэй, хамтарч ялаасай гэж хүсч байна

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү уригдлаа.

Та манай нэвтрүүлэг оролцьё гэж нилээн хэдэн сарын өмнөөс хүсэлт тавьсан. Цаг үеийн асуудлаар зочноо сонгодог болохоор хойшлуулсан. Та жоохон гомдоод байх шиг байсан одоо гайгүй юу?

-Улс төрч гомдол гэдэг ойлголтыг хэрэглэж болдоггүй юм. Тухайн үед яагаад тийм санал тавьж байсан бэ гэхээр тухайн үед асуудал олон, халуун, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдын гарт орчихсон байсан. 25-р телевизийг би анхны чөлөөт телевиз гэдэг утгаараа аль болох бие даасан байгаасай гэж хүсдэг.

Танай МАХН, МАН-тай буцаад эвсэх гээд байна уу, Нэгдэх гээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд “Эх орончдын баяр”-ыг хамтран тэмдэглэхээр боллоо. Цаашид энэ хоёр намын нэгдэх, эвсэх эхний алхам боллоо гэж хүмүүс хардаж байна?

-МАХН бол тухайн үед намын нэрийг солихыг эсэргүүцэж, үзэл бодлоороо хуваагдаж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Өнөөдөр Ардчилал үхчихсэн. Ардчилалыг амьд болгох хэрэгтэй байна. Бид хувийн эрх ашиг биш, хувь лидрийг албан тушаалтай байлгах биш, үзэл бодлоороо нийлж ялах ёстой юм байна. Ялж байж бодлогийг өөрчлөхгүй бол түрэмгийлэл газар авчлаа гэж харж байгаа.

Тэгэхээр энэ хоёр нам нэгдэх үү, эвсэх үү аль нэг нь бол?

-Би бол эвсэнэ гэж харж байгаа. Намууд сонгуульд орохо зарлахдаа эвсэх үү, нэгдэх үү гэдгээ зарлах байх. Миний хувьд эвсэх хүсэлт байна. Гэхдээ бас юу болох нь уу. Би бол эвсээсэй, хамтарч ялаасай гэж хүсч байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/