УИХ-ын гишүүн М.Батчимэг
2016.03.09

Хаврын чуулганд цагийг зөв ашиглан их ажил амжууулах боломжтой

“Сайн уу Сайнаа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн М.Батчимэг уригдлаа.

Яг урилга хүргэх үеэр ямар ажилтай байсан бэ? Энэ асуултаар зочныхоо хамгийн сүүлийн үеийн сонин сайхныг тодруулдаг байгаа?

-Энэ нэвтрүүлэг орох урилгыг баяртай хүлээн авсан.  Тэр өдөр бол хаврын ээлжит бус чуулган зарлагдсан боловч чуулганы танхимд ирц бүрдэхгүй, улстөрийн нөхцөл байдал жоохон амаргүй байсан өдөр. Сүүлийн үеийн ажилтай холбоод ярихад Хаврын чуулган ямар ч байсан, хэдийгээр бэрхшээлтэй нээсэн ч гэсэн завсарлагааны үеэр нилээн олон ажил амжиж болохоор хэмжээнд гол гол асуудлыг шийдэж чадсан. Хүлээгдэж байсан чухал хуулиуд байсан. Ер нь намрын чуулган гэлтгүй хувьдаа энэ дөрвөн жилийн хугацаанд УИХ их олон ажил хийх зорилго тавьсан, олон ажил ч шийдвэрлэгдсэн. Чамлахаар чанга атга гэж үг байдаг.

Цаашдаа бизнесийн орчинг сайжруулахтай холбоотой, ипотекийн зээлийн хүү бодлогын хувьд шийдэгдсэн гэх мэт олон нийтийн хүлээж байсан хуулиуд зарим нь хэлэлцээд батлагдсан, зарим нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Би хувьдаа илүү олон ажил амжуулах боломжтой байсан гэж бодож байгаа. УИХ-ын түвшинд улстөржилт, сандал суудлын маргаан ихтэй дөрвөн жил байлаа. Үүнээс болоод их олон ажил хойшлогдсон гэж бодож байгаа. Тиймээс ирэх хаврын чуулганд цагийг зөв ашиглан Монгол улсын улс төр, засгийн газар  тогтвортой байж, эдийн засаг, нийгмийн ард иргэдэд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргах ёстой. Хугацаа алдахгүй ажиллах ёстой л гэж бодож байна даа.

Бүрэн эхээр нь бичлэгээс... 

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/

/5-р хэсэг/