Манай намын дотоод асуудал руу дайрч худал гүтэглэг тарааж байна
Монгол төрийн наадамд эд хаваа гайхуулан барилддаг дархан аварга А.Сүхбат Хөдөлмөрийн үндэсний намын жагсаалтын эхэнд нэрээ бичүүлэх гэж өөрийгөө сонгож зүтгэж байсан намаасаа татгалзсан мэдээлэл бий.
Үүнийг тэрээр баталж Хан-уул дүүргийн АН-ын даргад өргөдөл гарган намаасаа татгалзаж байгаа өргөдөл гаргасан байна. Мөн Өнгөрсөн парламентад гишүүнээр сууж байсан Сайхансамбууг ХҮН-ыг сонгосон гэсэн яриа гарч байна. Мөн Монгол газрын бизнесмэн Мянганбаяр ХҮН-ын листэд өөрийн нэрийг дээгүүр бичүүлэх гэж улайрч байгаа эрхэмүүдийн дунд багтчээ. Энэ талаар ХҮН-ын дарга С.Ганбаатараас тодрууллаа.
Тэрээр “Миний зүгээс үүнийг анх удаа сонсож байна. Манай намын дотоод асуудал руу дайрч худал гүтэглэг тарааж байгаа хувь хүний, нийгмийн зүтгэлтэний нэр хүндийг битгий гутаагаасай гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл хувь хүний нэрийг өргөж байх ёстой. ХҮН ард иргэдээсээ хандив цуглуулж цэвэр амьд, ил тод улс төрийн хүчин гэдгээ харуулж ажиллаж байгаа. бидэн дунд өдөөн хатгалаг, бэрхшээлийг оруулж ирж байгаач бид хүчтэй, эв нэгдэлтэй хэвээр байна” гэлээ.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...