УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.18

ХҮН-ын үнэт зүйл бол гишүүд нь эрх мэдэлтэй, энэ намын эзэд байна

 “Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар оролцож байна.

Хөдөлмөрийн үндэсний намаас нийслэлийн намын хорооны гишүүд гарч байгаа, С.Ганбаатар хууль бус тогтоол шийдвэр гаргасан гэх яриа гарлаа. Та байр сууриа илэрхийлээч? Та гишүүн байж хууль зөрчсөн шийдвэр гаргадаг юм уу?

-Нийслэлийн хэдэн нөхдийн буянаар би телевизээр их уригдаж байна. Муу юмнаас сайн юм гэдэг шиг боломж надад олдлоо. Хууль зөрчсөн зүйл байхгүй, хууль зөрчсөн үгүйг хэн нэгэн хүн шийддэггүй. Тэрийг шүүх болон шийддэг газар нь шийднэ. Намын тухай хуулийг ярих байх. Намын тухай хуулийг ярихаас өмнө намын дотоод дүрэм, журам гэж байгаа. Түүнээс яг алийг нь зөрчсөн гэдэг асуудлыг удирдах зөвлөл, намын их хурлаар шийддэг.

Миний хувьд намууд дотроо ардчилалтай байх ёстой. Зарим намуудын дотроо замбараагүй, нэг хүний аясаар байдаг, хамаатан садны цуглуулга байдаг үзэл бодлын биш эрх ашгийн нэгдэл шиг байдалтай байдгийг таслан зогсооно. Үүнийг бага дээр нь таслана. ХҮН-ын үнэт зүйл бол гишүүд нь эрх мэдэлтэй, гишүүд нь энэ намын эзэд байна. Гишүүдээ намын багаж болгоод өөрсдөө бүхнийг шийддэг юм шиг захиргааддаг зүйл хаа нэг газар харагдлаа  л бол нийт гишүүдийн төлөөний зараал болсон дарга нь хариуцлага тооцож шаардлага тавина. 

Бүрэн эхээр нь бичлэгээс ...