УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр тус хэвлэлийн бага хурлаарааа Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой улс төржилтийг зогсоож хуулиа барьж ажиллацгаая, асуудалд нухацтай хандъя, ээлжит бус чуулган зарлаж яаран шийдэх асуудал биш гэсэн өөрийн байр суурийг илэрхийлж байна.
Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганаар нэгдүгээрт Үндсэн хуулийн гишүүнийг эргүүлэн татах тухай Дээд шүүхийн саналыг хэлэлцэх билээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
Мөн ойрын хугацаанд Улсын Их Хурлын гишүүний хувьд санаачлан хэлэлцүүлэх хуулийн төсөл өргөн барина гэдгээ хэллээ. Тодруулбал, Ашигт малтмалын хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг оруулах хуулийн төсөл санаачилна гэв.