УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.02.05

Сайн хийсэн зүйлийг ярихаас илүү шүүмжлэлтэй зүйлийг ярих хэрэгтэй

“Ярилцъя л даа” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцож байна.

Намрын ээлжит чуулган өндөрлөж байна. Хэрхэн үр дүнтэй намрыг өнгөрүүлэв?

-Намрын ээлжилт чуулган сонин л боллоо. Хамгийн олон удаа завсарлага авсан. Ээлжит ч юм шиг сонин чуулган боллоо. Мэдээж үр дүнтэй олон хуулийг хэлэлцэж баталсан. Ялангуяа ХХАА-ын асуудал хариуцаж байсан хүний хувьд, энэ байнгын хороонд ажилладаг хүний хувьд төрөөс хүнс хөдөө аж ахуйтай холбоотой баримтлах бодлого гэх мэт олон хууль баталсан. Намрын чуулганы хамгийн чухал асуудал бол төсвийн тухай хууль. Төсвөөр тэр оны өнгийг харж болно. 

Төсөв эхнээсээ туйлын хариуцлагагүй орж ирсэн. Хэлэлцээд тодорхой хэсгийг буцаасан. Миний хувьд  бүхэлд нь буцаагаад мэргэжлийн хүмүүс яам нь засч ажиллаж дахин оруулж ирэх хүсэлт байсан. Дутуу хууль орж ирээд тэрийг нь их хурлын гишүүд засдаг зүйл байна. Их хурлын ажлын хэсгээс оролцож байж баталсан боллоо.  Гэхдээ боломжийн хэмжээгээр ажлын хэсэг ажилласан гэж үзэж байгаа. Төсөв үр дүнтэй байсан уу, үгүй гэдэг нь төсвийн тодотголын асуудал дөнгөж он гараад л яригдсанаас харж болно. Үүнд л ноо байна. Сайн хийсэн зүйлийг ярихаас илүү шүүмжлэлтэй зүйлийг ярих хэрэгтэй. Шүүмжлэл гэдэг нь зөвлөгөө өгөх засч сайжруулах чухал санал юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/