Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна
2016.02.05

Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна

УИХ-ын намрын чуулганы сүүлийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Хоёр УИХ  дамжин батлагдсан, нилээн цаг хугацаа хүлээлгэн улс төрийн зөвшилцөл хийж байж хүрсэн Батлан хамгаалах салбарын багц хуулиуд бий. Энэ хуулийг хаврын чуулганаар баталчихвал олон жил хүлээгдсэн бодлогын асуудлыг шийдэж, салбарын ажилд ахиц өгөх чухал хууль байгаа юм. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх асуудлын эхэнд тавьж хэлэлцэх саналтай байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монголын нийгмийн амьдрал их төвөгтэй байна. Малчны, тэтгэврийн зээл зэрэг өрийн сүлжээнд орчихсон. Тиймээс УИХ-аас тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуулийн төсөл өргөн барьсан. Гэхдээ хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна. Харин  энэ мэтчилэн шаардлагатай хууль, эрхзүйн төслийг оруулан, хэлэлцэх боломж бий юу?