2016.02.05

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгохыг хүслээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгыг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ерөнхий сайд ард түмэндаа цагаан сарын өмнө бэлэг барих ёстой гэж бодож байна. Ипотекийн зээлийн найман хувийн хүүг таван хувь болгох асуудлыг шийдэхийг хүсч байна. Мөн цалингийн зээл, тэтгэврийн зээлийн хүү, малчдын зээлийн хүү, үйлдвэрлэлийн зээлийг хүүг бууруулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Иргэд үүнийг хүсэн, хүлээж байна. УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр энэ талаар хариу өгнө үү” гэлээ.