2016.02.05

2016-2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталлаа

Чуулганы хуралдаанаар Монгол улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030он /  батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 79.2 хувийн саналаар баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Сайхан бодлого шийдвэр гарсан хэдий ч гол нь улс төрийн аль ч нам энэ үзэл бодол, баримт, зорилтыг барин ажиллах хэрэгтэй. Гэтэл зарим нам 60 тэрбум долларыг 10 жилийн хугацаанд цуглуулан 2026 он гэхэд Монгол улсыг дэлхийн хөгжилтэй 30 орны тоонд оруулна гэж амлаж байна. Тэгэхээр улс төрийн намууд 2016-2030 онд  урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд ажиллана гэдэг тохиролцоо хийх хэрэгтэй” гэлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгын хариуг сонсож байна.