УИХ-ын гишүүн Л.Болд
2016.01.13

Монголчууд бид сөргөлдөөн биш зөвшилцлийн сонголтыг хийж чадсан

“Тод зочин” ярилцлагын цаг хүрч байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцах гэж байна. Бидний ярилцах сэдэв үндсэн хууль. Учир нь ардчилсан үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой болох гэж байна. Та энэ хууль баталсан гишүүдийн нэг.

24 жилийн өмнө бид үндсэн хуулиа яаж баталсан бэ?

-Үндсэн хууль гэхээр ардчилсан хувьсгалаа ярина. Өнгөрсөн жил Монголд ардчилсан хувьсгал ялж, ардчилсан шинэ тогтолцоо бий болсны 25 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ бол ажил хэрэгч байдалд тэмдэглэсэн гэж үзэж байгаа. Хувьсгал бол ямар ч аргаар байсан болно. Үр дүн ямар байх уу гэдэг эмзэг зүйл. Аль ч хувьсгалын үед ихэнхдээ хүчирхийллээр дуусах магадлал бий байдаг. Цаг үеийн хувьд үнэхээр хэцүү байсан.

Монголчууд бидний хувьд чухамдаа хүнд үед сөргөлдөөн биш зөвшилцөл гэдэг сонголтыг Монголын ард түмэн хийж чадсан юм. Анхны сонгуулиа явуулаад. Тэр нь шинэ төр улс, шинэ нийгмийн байгуулах анхны ард түмний чуулганаар байгуулаад. Энэ нь хоёр жил орчим ажиллаад үндсэн хууль төрсөн. Үндсэн хууль төрсөн тэр үе нь улс төрийн хувьд их шинэ, хүнд байсан. Мөн эдийн засгийн хувьд хаа газраа дампуурсан байдалтай байсан. Ийм үед анхны үндсэн хуулиа баталсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/