Үндсэн хууль бол нийт ард иргэдийн зөвшилцлийн гэрээ
Мэдээллийн хөтөөлбөр “Энэ сэдвээр” ярилцлагын буландаа 1990-1992 оны ардын их хурлын гишүүн, улсын бага хурлын гишүүн, Өнөөдрийн УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцах болно.
Монгол улс анхдугаар ардчилсан үндсэн хуулиа баталсан түүхэн 24 дэх өдрөө тэмдэглэх гэж байна. Хамгийн анх 70 гаруй хоногийн хугацаанд ярилцаж баталсан энэ хууль маань яаж батлагдав. Тухайн үеийн процессийг эргэн дурсвал?
-Анхны ардчилсан үндсэн хууль бол маш том баримт бичиг. Монгол улсын хувь заяаг тодорхойлсон баримт. Тухайн үед Монголын анхны ардчилсан хувьсгал явагдаж засаг захиргааны нэгж бүрээс нэг дифутат буюу 430 төлөөлөгчөө нийт ард түмэн илгээгээд энэ үндсэн хууль бол хоёр жил гаруйн турш хэлэлцэгдэж батлагдсан. 200 мянгаад санал ирсэн. Эдгээрийн бараг 40-50 хувийг төсөлд тусгасан. Улсын ерөнхийлөгч энэ ажлын хэсгээ толгойлон ажилласан томоохон баримт бичиг гарсан. Үүнийг хууль гэж харвал учир дутагдалтай. Энэ бол нийгмийн том хувьсгалын дараа нийт улсыг, ард түмний цаашдын хувь заяаг тодорхойлох эрх зүйн баримт бичиг, нийт ард иргэдийн зөвшилцлийн гэрээ юм. Тэр утгаар нь ойлгож үндсэн хуулийн ойг тэмдэглэх ёстой.
Бүрэн эхээр нь бичлэгээс ....