2023.05.29
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хамт тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонслоо
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт"-ийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хамт тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонслоо.
Энэ удаагийн уулзалтаар иргэдээс нүүрсний хулгай, боловсролын зээлийн сан, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор багагүй шүүмжлэл ирлээ. Иргэд, олон нийт бухимдалтай байна. Иргэдийн шүүмжлэлтэй санал нэг байгаагаа хэлье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн халамжийн сан, хүүхдийн сан, нийгмийн даатгалын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг нээлттэй болгосон. Тэтгэврийн зөрүүг арилгах, төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэх асуудлыг бид шийднэ. Уулзалтын үеэр иргэдээс гишүүдийн тоог нэмбэл сахилга, хариуцлага, хяналтыг чангаруулах, тооны бэлгэдлийг бодолцох зэрэг асуудлуудыг дурдаж байна.
Уулзалтад цаг заваа гарган ирсэн, саналаа тусгасан иргэддээ баярлалаа.