Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэдээр хэлэлцүүлэх хүрээнд Цогт-Овоо суманд ажиллав
Монгол Улсын Их Хурлаас гарсан чиглэл, шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэдээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг уулзалтыг Цогт-Овоо суманд зохион байгуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг танилцуулж, ард иргэд, малчид хөдөлмөрчдийн санал хүсэлт, үзэл бодлыг сонсож, холбогдох байгууллагуудад уламжлахаар тэмдэглэл хөтөлж ажиллалаа.
Дараагийн уулзалт хэлэлцүүлэг Цогтцэций суманд 2023.05.11-ний өдөр 11 цагт сумын Соёлын төвд болох тул иргэд, хөдөлмөрчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбоотой мэдээ
2024.04.19
2024.04.19
2024.03.25