Даланзадгад сумын иргэдтэй уулзаж ҮХНӨ-ийн талаарх санал хүсэлтийг сонсов
Даланзадгад сумын иргэдтэй уулзаж, пропорциональ тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх, пропорциональ, мажоритар мандатын харьцаа гэсэн асуудлуудын хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

УИХ-ын гишүүд иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт 2023 оны 05 сарын 18-ны дотор хүргүүлэх юм.
Холбоотой мэдээ
2024.04.19
2024.04.19
2024.03.25