Сумынхан улстөржихөө болих уу
Сумынхан улстөржихөө болих уу
2015.12.02

Сумынхан улстөржихөө болих уу

УИХ-д өргөн баригдаад сар шахам болж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ.

Эцэг хуулийг өөрчлөхөөр зэхсэн заалтуудаас нийгэмд талцал үүсгээд буй заримынх нь талаар УИХ-ын гишүүдийн баримталж буй байр суурийг хүргэхээр болчоо. Энэ удаа сумын Засаг даргыг нам дэвшүүлдэг биш, иргэд өөрсдөө сонгодог болох зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн Д.Батцогт, Л.Болд нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: ҮНДСЭН ХУУЛЬД ЭНЭ ЗААЛТЫГ ЗАЙЛШГҮЙ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Сумын даргыг иргэд өөрсдөө сонгодог больё. Ингэвэл орон  нутгиин иргэдиин талцал, намчирхалт байхгүй болно, засаг захиргааны анхан шатны нэгжийг намаар талцуулдгаа больё гэж яриад удаж байна. Миний мэдэхийн сүүлийн тав зургаан жил ярьж байгаа. Хоёр парламент дамжин ярьсан санал шүү дээ. Цөөхөн хүн амтай жижигхэн суманд нам байгуулж, иргэдийг нь талцуулах нь буруу гэдэг нь олон зүйлээс харагддаг. Орон нушт явж байхад цөөхөн хүн амтай, жижиг тосгонд намчирхалт, талцал хамгийн их байгаа нь илт анзаарагддаг. Эхнэр, нөхөр хоёр хүртэл гэртээ намаас болж маргалддаг тухай улстөрчид жишээ аван ярьдаг биз дээ.

Сумын Засаг дарга сумынхаа нийт иргэдээс сонгогддог, иргэд нэр
дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулж, хувь хүнийх нь хувьд үнэлж дүгнээд, хэн нь Засаг дарга болбол сум орноо амжилтгай уцирдаад явж чадах ю гэдгийг өөрсдийнхөө үнэлэмжээр шийдээд явах нь зөв. Тиймээс Үндсэн хуульд энэ заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай гзж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: МАФИЖСАН ТОГТОЛЦОО РУУ ОРЧИХ ВИЙ

-Сумын Засаг даргыг нам нэр дэвшүүлэхгүй гэдэг бол Монгол Улсын төрийн болон улс төрийн тогтолцооны эх үндэс руу дайрсан маш буруу заалт. Нам гэдэг чинь иргэдийн улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэхэд гүүр болдог чухал тогтолцоо шүү дээ. Хэрэв  нам нэр дэвшүүлэхгүй, иргэн өөрийгөө дэвшүүлнэ гэвэл энэ сиймхийгээр шашны, гэр бүлийн, бизнесийн, ямар нэг зорилготой бүлэгпэлийн гар хөл болох хүн ороод ирэхийг үгүйсгэхгүй.

Ингэснээр төрийн тополцоо бүрдүүлэх Үндсэн хуулийн үндсэн зарчмаас ухраад хараа хяналтгүй, хариуцлага тооцох эзэнгүй мафижсан тогтолцоо руу орчих вий гэх болгоомжлол байна. Нам дэвшүүлэхгүй гэдэг бол аль ч талаасаа буруу шийдвэр. Тиймээс энэ бол үр дагаврыг нь урьдчилж таахын аргагүй, хамгийн осолтой, буруу шийдвэр болно гэж үзээд дэмжихгүй байгаа.

Харин Засаг даргаа сумын нийт иргэдээс сонгох бол тусдаа асуудал. Үүнийг ярилцаж, шийдэж болно. Гэхдээ Засаг дарга нарыг иргэд сонгодог болбол Монгол Улс олон жижиг холбооны улс шиг болгочих вий. Үүнийг бодолцох хэрэгтэй.