Б.Бат-Эрдэнэ: Бидний энэ үйлийг санаатайгаар мушгин гуйвуулж байна
МАН задрах нь гэсэн мессэж сүүлийн хэдэн өдөр газар авлаа. МАН-ын удирдлагад тус намындөрвөн гишүүн ил захидал илгээснээр энэ яриа бүр газар авсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ил захидал бичсэн дөрвөн гишүүнийхээ халдашгүй дархан эрхэндхалдаж хэл амаар доромжилж тэднийг "газартай тэгшилнэ" хэмээн дарамталжээ. Энэүйл явдал даваа гаригийн МАН-ын бүлгийн хуралдааны үеэр болсон. Ийнхүү намынхаа генсектдарамтлуулсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн байр суурийг сонслоо.
-Намын бүлгээр УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний ил захидлыг хэлэлцсэн. Энэ үеэр намын удирдлагын зүгээс та бүхнийг дарамталж, нударга зөрүүлсэн гэх юм?
-Би намын бүлгийн хуралд суугаагүй. Ийм зүйл болсон гэж сонссон. Намын даргад бид маш тодорхой асуудал тавьсан шүү дээ. Намд үүсээд буй нөхцөл байдлын талаар. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар. Мөн Ашигт малтмалын хуулийг шинэчил, өөрчил гэсэн гурван зүйлийг ил захидалд бичсэн.
-Ил захидалд Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлсөн нь олны анхаарал татаад байгаа лдаа?
-Шинэбаяр гишүүн МАХН-аас УИХ-д нэр дэвшсэн. МАН нэг хүн рүү зохион байгуулалтайгаар дайрч, давшилж болохгүй биз дээ. Ингэж байгаа нь МАН-ынхан өөрөө өөрсдийгөө шүүмжлээд байна л гэсэн үг. Бид ч гэсэн нэг хүүхдээ шоовдорлоод гэрээсээ хөөгөөд гаргачихдаггүй, өөрийнхөө нэг эд эрхтнийг болохгүй байна гээд огтлоод хаячихдаггүй. Өнөөдрийн энэ ардчилсан нийгэмд үзэл бодлын зөрүүтэй байгаа нэгнээ түлхэх биш, ойлголцох хэрэгтэй биз дээ. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлаж болохгүй.
-Танай намын Ерөнхий нарийн бичгийн дарга та бүхний энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ бүлгийн хурал дээр илэрхийлсэн юм биш үү?
-Бидний тавьсан санал намын эсрэг зүйл биш шүү дээ. Тиймээс ийм зүйл болоогүй байх.
-Намын даргадаа ил захидал бичсэн дөрвөн гишүүн шинэ батлахаа авахгүй гэж зөрүүдэлсэн гэх яриа байсан. Та намынхаа батлахаа авсан уу?
-Үгүй ээ. Тийм зүйл байхгүй. Би одоогоор батлахаа авч амжаагүй л байна. Ер нь, батлахаа авна.
-Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлсөн дөрвөн гишүүнд намын удирдлагаас, намаас ч юм уу ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байна уу?
-Хувьдаа телевиз, сонинтой улс төрчид олон болсон. Тиймээс өөрсдийн хувийн мэдээллийн хэрэгслээр бидний энэ үйлдлийг санаатайгаар мушгин гуйвуулж байна. Хэн ийм зүйл хийж байгаа нь тодорхой.