Мэндчилгээ
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.12.31

Мэндчилгээ

Оюун ухаан, бүтээн босгох эрдэм мэдлэгээ Монгол Улсын бүтээн байгуулалтад зориулж, авто замын сүлжээнд хөгжил, дэвшлийг олон улсын түвшинд хүргэхээр гар бие оролцон ажиллаж байгаа үе үеийн замчид, ахмад буурлууд, салбарын нийт ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нийт авто замчид та бүхэндээ болон Монголын нийт ард түмэндээ  айлчлан ирж буй  шинэ оны гал халуун баярын мэндийг дэвшүүлж, ирж буй 2016 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.

Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлж, авто зам, гүүр барьж, засаж, арчилдаг буянтай үйлстээ амжилт бүтээл гарган, ард иргэдээ ая тухтай, сайхан замаар саадгүй үйлчлэх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа та бүхэнд Монголын Авто Замчдын Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, та бүхнийг алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж, ажил үйлс нь өөдрөг байх болтугай гэж ерөөе.