"Монголын авто замын хөрс тогтворжуулах, дахин боловсруулах технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
"Монголын авто замын хөрс тогтворжуулах, дахин боловсруулах технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлэг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагт Шангрила зочид буудлын хурлын танхимд боллоо.
Хэлэлцүүлэгт авто замын салбарын 55 байгууллагын 130 орчим захирал, удирдах албан тушаалын болон инженер техникийн ажилчид хамрагдсан юм. Шинэ технологи танилцуулах хэлэлцүүлгийн амжилттай зохион байгуулсан ерөнхий зохион байгуулагч Хера Экюпмент ХХК, Виртген группийн хамт олонд нийт замчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Хэлэлцүүлэг 1: Монголын Авто замын салбар дахь хөрс тогтворжуулах уламжлалт технологи
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж, "Арж капитал" ХХК-ийн ерөнхий захирал Х.Мөнх-эрдэнэ
Хэлэлцүүлэг 2: Хүйтнээр дахин боловсруулах болон хөрс тогтворжуулах технологийн эдийн засгийн үр өгөөж
Зам, тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ШУТИС-БИАС-ын доктор Б.Болд, "Үйлсийн зам" ХХК-ийн захирал Д.Энхбаатар