"Монголын авто замын хөрс тогтворжуулах, дахин боловсруулах технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлг
Дэлхийн авто замын 25-р их хурал
2015.11.18

"Монголын авто замын хөрс тогтворжуулах, дахин боловсруулах технологийн ирээдүйн чиг хандлага" сэдэвт хэлэлцүүлг

Дэлхийн авто замын 25-р их хурал 2015 оны 11 сарын 2-6 –ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX төвд  зохион байгуулагдлаа. Тус их хуралд дэлхийн 114 орны 2650 гаруй төлөөлөгчид , 40 орны  зам, тээвэр, дэд бүтцийн 48 сайд , дэд сайдууд чуулж,  стратегийн чиглэлийн 4 уулзалт, техникийн хорооны 17 хуралдаан, 14 тусгай уулзалт зохион байгуулагдлаа. 

Мөн тус их  хурлын сайд нарын хуралдаанаас  Сөүлийн тунхаглал гаргасан байна. Манай улсаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Онон, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа тэргүүтэй 12 байгууллагын 30 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

 МАЗХ нь Дэлхийн авто замын холбооны хамтын ажиллагааны гишүүнээр 2008 онд элссэн бөгөөд энэ их хурлаар тус холбооны үндэсний хорооны гишүүн болж  Дэлхийн авто замын холбооны ерөнхийлөгч Оскар де Buen Richkarday, МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, ЗТЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Онон, ДАЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга  Жеан Франкоис Корте нар  хамтын ажиллагааны санамж бичигт  2015 оны 10 сарын 31-ний өдөр Сөүл хотноо гарын үсэг зурлаа.

Дэлхийн авто замын 25-р их хурал

Дэлхийн авто замын 25-р их хурлаар  5 өдрийн турш  авто замын салбарын тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн менежмент,  шинэ технологи, материал, эрсдлийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлт,  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах  зэрэг өргөн цар хүрээнд олон талт уулзалт, сургалт, семинар, салбар хуралдаанууд зохион байгуулагдан авто зам хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хүлээлт , шаардлага технологийн хөгжил, материалын талаарх дэлхий нийтийн чиг хандлага, тургамдаж буй асуудлын талаар авто замын салбарын мэргэжилтнүүд болон залуу инженерүүд, бизнесийн хүмүүс харилцан санал  бодол, мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Мөн тус их хурлын үеэр   авто зам , гүүрийн шинэ материал, техник,  технологи танилцуулсан  олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдсан.

Манай төлөөлөгчид хурлын үер зохион байгуулагдсан техникийн уулзалтын хүрээнд  Хурдны зам, тээврийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ICT төв, Gangnam Beltway, Seohae Grand Bridge, Hyundai Motor Company, KICT-д зочлон  дээрх байгууллагуудын үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлуудтай  танилцлаа.

Дэлхийн авто замын 26-р их хурал 2019 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдана.