2015.12.28
Найман хувийн зээл цаашид үргэлжилнэ
Эдийн засагт томоохон хүлээлт үүсгэж буй ипотекийн зээл цаашид үргэлжлэх үү гэдэг асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.
Арилжааны банкууд эрх зүйн орчинг бүрдүүлэхээс нааш ипотекийн зээлийг олгохгүй гэсэн байр суурьтай байна. Эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх талаар ямар гарц, гаргалгааг хийх вэ?
Зах зээлд шилжсэн улс орны эхэн үед банк хуулийн байгууллагуудад ийм хуулийн заалтууд шаардлагатай байсан нь ойлгомжтой. Тэгэхээр Зах зээл гүнзгийрч, өмчийн харилцаа нийгэмд биелэлээ олох тусам, тус заалтууд үүргээ гүйцэтгэсэн. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс ҮХ-ийн цэцийг буруутгах аргагүй. Гэхдээ зарим банк, санхүүгийн байгууллагууд давуу байдалд нь хориг тавьлаа гэж үзэж байгаа байх.
Энэ зээлийг үргэлжлүүлж олгоход улсын эдийн засгийн боломж байгаа юу?
Эдийн засгийн боломж тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ бодитоор тооцож болохуйц орлоготой иргэд харьцангуй цөөрсөн байх талтай.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү