Банкууд зээл олгох уу үгүй юу гэдэг Үндсэн хуулийн цэцийн асуудал биш
2015.12.22Дугаар : 37428
Иргэний хуулийн 171.2-т заасан заалт, мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зургаа, долоон зүйл Үндсэн хуульд заасан иргэн бүхэн өмчтэй байх гэсэн эрхийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.
“Үндсэн хуулийн цэц”-ийн гишүүн Д.Наранчимэг
Банкууд зээл олгох уу үгүй юу гэдэг Үндсэн хуулийн цэцийн асуудал биш. УИХ-аас “Үндсэн хууль”-даа нийцүүлсэн шийдвэр гаргаж байж л энэ асуудал шийдэгдэх ёстой. Найман хувийн зээл бол Засгийн газрын бодлогын асуудал. Бид иргэдийн суурь эрхийг хамгаалсан шийдвэр гаргах л үүрэгтэй. Хууль тогтоогчийн гаргасан алдаа завхралыг засаж байгаа юм. Буруу гаргасан заалтуудыг хүчингүй болгож байна. Хариуцлагын асуудлыг Үндсэн хуулийн цэц хүлээхгүй. Шийдвэрээ гаргасан. Банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй.
Цэц улсын эдийн засагт хохиролтой шийдвэр гаргалаа
2015.12.22Дугаар : 37427
Зээлийн эрсдэл эрх зүйн орчны тогтолцооны өөрчлөлтөөс хамаарч, өсч байна.
Ипотекийн зээлийн тогтолцоо, найман хувийн зээлийн механизм өндөр эрсдэл дагуулахаар боллоо. Шинэ нөхцөл байдал үүссэнээс зээлийн шаардлага, нөхцлийг эргэн харах, шинэчлэх хэрэгцээ тулгарч байна. Зээлийн барьцааны эрх зүйн асуудал 2002 оны “Иргэний хууль”-аар зохицуулагдсан байдаг. Гэвч энэ шийдвэр бүх эрх зүйн орчинг эвдэж, 13 жил ухарсан үйл явц боллоо. Цэцийн дүгнэлт гарснаас хойш банкууд зээл олгох нөхцлөө дахин судлах, өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Тиймээс найман хувийн зээлийг түр зогсоохоор шийдсэн. Банкуудын зүгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарахаас өмнөх эрх зүйн тогтолцоог буцаан сэргээхийг хүсэж байна.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив