Парламентад хоёр үндэстэн, дөрвөн ястныг төлөөлдөг
1980 оноос эхлэн Хөдөө аж ахуйн дээд сургууль одоогийн ХААИС-д багшаас ажлын гараагаа эхэлж, удирдах албан тушаалд томилогдсоор 24 жил тус сургуульд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.
2 удаагийн парламентад Баян-Өлгий аймгийн иргэдийн олонхийн дэмжлэг авсан А.Бакей улс орны хэмжээний асуудлыг шийдвэрлэхээс гадна тойргийн түмэн рүү бодлого, асуудлыг чиглүүлдэг.
Түүний чигч шулуун шударга, асуудлын голчыг харж чаддаг, аливаа ашиг сонирхлоос ангид зэрэг шалгуур шинжээр онцлох улс төрчөөр нэрлэж байна.
- Парламентад үндэсний цөөнхийг төлөөлдөгийн хувьд тэдний эрх ашгийг хамгаалж, бодит ажлууд хийж чаддаг.
- Монголчуудын ахуй амьдралын үндэс болсон мал аж ахуйн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хүчин зүтгэдэг бөгөөд зарим хуулийг санаачлан батлуулжээ.
Сонгогчдоосоо хол мөртлөө ойр хүн
Нутаг руугаа нэг яваад ирэхдээ иргэдийн гомдол санал гээд цүнх дүүрэн материалтай ирдэг.
Түүний ард казах түмэн төдийгүй, тува, урианхай, дөрвөд гээд өөр өөрийн соёлын өвөрмөц онцлог бүхий үндэсний цөөнхүүд бий. Хэдийгээр сонгогдсон тойрог нь Монголын баруун хязгаар ч жилд олон удаа нутагтаа очиж сонгогчидтойгоо уулзаж санал, шүүмжлэл сонсож амьдрал байдалтай нь танилцдаг.
Албан ширээнийх нь нэг талд орон нутагт хэрэгжүүлэх ажлын баримт бичгүүд овоолоостой. “Нутаг руугаа нэг яваад ирэхдээ иргэдийн гомдол санал гээд цүнх дүүрэн материалтай ирдэг” гэж ярьсан юм.
Түүний нэгдүгээрт тавьдаг зүйл бол сонгогчдын эрх ашиг. Аль ч улс оронд үндэсний цөөнхүүд уламжлалаа хадгалж, өөрийн соёлын орон зайд амьдрах, түүний дотор боловсрол эзэмших эрхтэй бөгөөд тэр бололцоог төр засаг олгох ёстой гэж олон улсын конвенциудад заасан байдаг.
А.Бакей тэднийг төлөөлсөн төрийн түшээгийн хувьд уг асуудалд санаа тавьж олон ажлыг хэрэгжүүлсэн.
Нэгдүгээрт, 2004 оноос Баян-Өлгий аймаг дахь сургууль, цэцэрлэг, дотуур байрны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж олон хүүхдэд сурч, боловсрох таатай нөхцөл бүрдүүлж иржээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд үндэсний цөөнх нь өөрийн хэл дээр сурч боловсрох эрхтэй гэж заасныг бодит ажил болгохоор санаа шулуудаж саяхан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг батлахад казах иргэд суурь боловсролыг эх хэл дээрээ эзэмшиж, дараагийн шатны боловсролыг хос хэлээр судлах боломжтой гэсэн агуулгаар баяжуулж хуульчлахад гол үүрэг гүйцэтгэжээ.
...2004-2008 оны УИХ "Боловсролын тухай" хуульд өөрчлөлт оруулахад А.Бакей гишүүн боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлөх санааг оруулжээ. Ингэснээр сургуулийн газар руу дайрдаг байдал хязгаарлагдсан гэдэг...
Түүний дараагийн санаа тавьж буй асуудал бол хот суурин газар амьдарч буй казах иргэдэд эх хэлээ сонгон суралцах боломжийг олгох. Тэр боловсролын салбарт багагүй зүйлийг хийсэн хүн. Нэг хэсэг газрын наймаа хавтгайрч мөнгөтэй нь сургууль, цэцэрлэгийн газраас хумсалж, хүүхэд багачуудыг тоглох талбайгүй болгодог байсан үе бий.
Малчин заяатай төрийн түшээ
УИХ-ын гишүүн боллоо гээд судалгаагаа зогсоосонгүй...
Малчны гэрээс гаралтай парламентын гишүүний хувьд УИХ-д байх хугацаандаа мал аж ахуйн хөгжил, малчдын амжиргааг дээшлүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулсаар ирсэн.
ХААИС-ийг хөдөө аж ахуйн эдийн засагч гэдэг мэргэжлээр төгсөж, тэндээ багшилсаар зах зээлийн өөрчлөлт шинэчлэлийг угтсан. Тэгэхэд ХААИС-ын бусад багш нарын хамт “малыг малчдад” хөдөлгөөн өрнүүлж малыг хэрхэн хувьчлах талаар арга замыг боловсруулж байсан гэдэг.
...А.Бакей нь Монголын хөдөө аж ахуйд нэгэн том шинэчлэл болсон “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийн ажлын хэсгийг ахалж батлуулсан билээ...
Энэ хууль нь нэгдүгээрт мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэсэн Үндсэн хуулийн 5.5 дугаар заалтыг хангасан, хоёрдугаарт монгол орны хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг даатгалын тогтолцоогоор хамгаалах суурийг тавьсан ач холбогдолтой хууль болсон гэж судлаачид үздэг.
А.Бакей нь эдийн засгийн ухааны доктор хүн.
УИХ-ын гишүүн боллоо гээд судалгаагаа зогсоосонгүй УИХ-ын их ажлын хажуугаар эрдмийн ажлаа амжуулж байв.
Тэрээр сүүлийн 20 гаруй жилд хөдөө аж ахуйн салбарт хийсэн судалгаа, шинжилгээний ажлынхаа үр дүнг нэгтгэж «Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол, арга эүйн зарим асуудал” сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тэнцвэр хадгалагч
Энэ парламентад "Төрийн байгуулалтын байнгын хороо"-ны даргаар тасралтгүй ажиллаж байна.
Алтан дундажийг амжилттай баримтлагч.
Эдүгээ тэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэмээх төрийн хамгийн хүнд хэцүү албан үүргүүдийн нэгийг хашдаг.
Улс төржилт, намуудын талцал дунд тэнцвэрийг хадгалж, алтан дундажийг барина гэдэг амаргүй ажил.
Байнгын хорооны удирдлагыг нэг жил болоод сольдог ч энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй Байнгын хороо удирдах эрх олгосон нь түүний ажлын нэгэн том үнэлгээ болно.
Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу.
"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он