Ц.Баярсайханыг 100 хувь дэмжлээ
2015.12.23

Ц.Баярсайханыг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны дарга томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар ирэх онд УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг  ажиллуулахаар томилох саналыг оруулсныг гишүүд 100 хувь дэмжсэн байна.

УИХ-ын байнгын хороодын дарга нарыг жил бүр өөрчилдөг. Энэ хуулийн дагуу хугацаа дуусч буй Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн хугацаа дуусч байгаа тул  дараагийн даргаар Ц.Баярсайханыг нь томилохоор болсон байна.