Байнгын хорооны даргыг улираан сонгохыг дэмжив
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.12.23

Байнгын хорооны даргыг улираан сонгохыг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.12.22.Мягмар гараг/ хуралдаан 14 цаг 59 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны даргыг улираан сонгохыг дэмжив

 Хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин УИХ дахь АН-ын бүлэг тус Байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй Д.Батцогтыг улируулан сонгох санал гаргасныг танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Арвин даргалж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Д.Батцогтыг тус Байнгын хорооны даргаар улираан сонгохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.