Хууль сурталчилах сургалт болов
Хууль сурталчилах сургалт болов
2015.12.16

Хууль сурталчилах сургалт болов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захиргаа хуулийн хэлтсээс хууль сурталчилах аяны хүрээнд өнөөдөр нийт албан хаагчдад сургалт явууллаа.

Сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын эрх зүйн мэргэжилтэн н.Энхжаргал явуулсан юм. Уг сургалтаар Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн сонсголын тухай хуулиудыг сурталчилан таниулж, холбогдох мэдээ мэдээллийг өглөө.

Мөн дээрх хуулиудын зорилт, үндсэн зарчим, хуулийн үйлчлэх хүрээ, төрөл хэлбэр, нийтлэг журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгснөөрөө  онцлог байв.