Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
2015.10.09

Дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын Ахмадын баярыг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар, Ахмадын хорооноос дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Бөхийн өргөөнд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 24 мянган ахмадын төлөөлөлд Монгол Улсын гавьяат жүжүигчин У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Ч.Бат-Эрдэнэ, Г.Эрдэнэбат, С.Ганзориг, Г.Батбаяр болон Соёлын тэргүүний ажилтан Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын уран бүтээлчид ая дуугаа өргөв.

Түүнчлэн уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ард түмэндээ ажил үйлсээрээ үлгэр дууриалал болж, төрд олон жил үр бүтээлтэй ажилласан 15 ахмадыг монголын Ахмадын хорооны хүндэт тэмдэгээр шагнаж урамшууллаа. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Ахмадын хороо нь 1988 оны тавдугаар сард байгуулагдаж байсан бөгөөд эдүгээ  28 хороо тус бүр салбар зөвлөлтэй.

Мөн тус дүүрэгт 1939 болон 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон 43, баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон 10, Хөдөлмөрийн баатар 11, Ардын цолтон 17, Төрийн соёрхолт гурав, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хоёр, Улсын ударник 9 болон Монгол Улсын гавьяат  цолтой 193  ахмад настан амьдарч байна