11 километр замыг нээлээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23, 288 20 дугаар хороодын нутаг, Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 километр замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Гурван сарын хугацаанд Улиастай-Гачуурт чиглэлийн 11 километр авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Үйлсийн зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Тус компанийн зүгээс гурван жилийн баталгааг замдаа өгч, технологийн эвдрэл гэмтлийг хариуцан ажиллах юм. Харин замын ерөнхий арчлалтыг “Улаанбаатар нэгтгэл” ОНЭААТҮГазар хариуцан ажиллах аж.
Нийт 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч, шинэчлэгдсэн замын зорчих хэсгийг найман метр болгон өргөсгөж хоёр талд нь хоёр метрийн гүүр, гэрэлтүүлэгтэй болгожээ. Дашрамд сонирхуулахад, дээрх замыг барихад хуучин хучилтын материалыг газар дээр нь боловсруулж суурь болгон ашигласнаараа онцлог хэмээн “Үйлсийн зам” ХХК-ийн удирдлага хэлсэн үгэндээ онцолж байлаа
11 километр замыг нээлээ