Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших журмаа хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2015.12.14

Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших журмаа хэлэлцэнэ

Монгол Ардын намын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордноо үргэлжилж байна.  215 гишүүн буюу 71 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа энэ удаагийн буюу III хурлаар чухам ямар асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх талаар намын гишүүдээс дараах байр суурийг авсан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

 Өнөөдрийн хурлаар намын дүрмэнд болоод хүний нөөцийн бүрдүүлэлтийн асуудлыг хэлэлцэж, баримталдаг дүрэм журманд өөрчлөлт оруулна. Мөн санхүүжилтийн журманд өөрчлөлт оруулах юм. Орон нутгийн болоод УИХ-ын сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийг хэрхэн сонгох журманд хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн хурлаар сонгуульд хэрхэн оролцох талаар ярилцахгүй. Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа намуудын 97, 98 хувь нь тавьж байгаа. Энэ саналыг эрх баригчид хүлээн аваад шийдэх ёстой. Энэхүү хуулинд өөрчлөлт орсны дараа сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудал яригдана.