УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.12.04

Хамтын тэтгэвэрийн хууль бол ахмадуудын хүсэн хүлээж байгаа хууль

“Ярилцья л даа”  нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцана.

УИХ-ын чуулган хамтын тэтгэвэрийн хууль эцсийн хэлэлцүүлэгт орлоо. Энэ хуулийн үзэл санаа ач холбогдолын талаар?

-Хамтын тэтгэвэрийн хууль бол манай ахмадуудын хүсэн хүлээж байгаа хууль. Насаараа хамт амьдраад тэтгэвэрт гарсан хойно нэг нь нас барахад үлдэж байгаа хөгшинд нь амьдралд нь хүндрэл тулгардаг. Хоёр хүний тэтгэвэрээр амьдарч байгаад нэг хүний тэтгэвэрээр амьдраад эхэлнэ. Тиймээс тэтгэвэрийн тодорхой хувийг өвлүүлдэг болох хуулийн төслийг С.Эрдэнэ нарын нилээн олон гишүүд санаачилсан. Хоёр жил зургаан сар гаруй яригдаж одоо нэг батлагдаж байна.

Энэ хуулиар нас барсан нэгнийх нь тэтгэвэрийн 70 хүртэлх хувийг өвлүүлэх талаар яригдана. Гэхдээ хэдэн шалгуур яригдаж байгаа. Ямар ч байсан 15-аас доошгүй жил хамт амьдарсан. Гэрлэлтээ баталгаажуулсан байвал хүсэлт гаргах юм бол өвлүүлж өгөх юм. Хамтын тэтгэвэрийг бусдад дамжуулахыг хуулиар хориглосон. 15-аас доошгүй жил хамт амьдарсан гэдэг шалтгаан нь Монгол гэр бүлийн бат бэх байдлыг бий болгох зорилготой. Одоо хамтран амьдрагч гэдэг ойлголт нийгэмд бий болоод байна. Хууль батлагдсанаар гэрлэлтээ бүртгүүлж байгаа зүйл ч гарж байгаа.

Хуулийн үйлчлэх хугацаа хэзээнээс байна?

Үйлчлэх хугацааг байнгын хороон дээр ярьж байгаад 2012.01.01-нээс хэрэгжихээр ярьсан боловч энэ нь засгийн газарт уян хатан байдлаар шийдэхээр болсон. Засгийн газар тодорхой журам гаргаж хэдэн оноос эхлээд хэрэгжих тэр эрхийг засгийн газарт өгөхөөр хуульчилсан. Хувийг нь ч хүртэл засгийн газар тогтооно. Эдийн засгийн нөхцөлийг харж эдийн засаг сайн бол 70  хүртэл хувьдаа хүргэх гэх мэт. Доод хязгаар нь 20 хувиас бага байхгүй гэж заасан. Энэ нь ахмадуудад маань хэрэг болсон зүйл болно.

Дэлгэрэнгүйг бичлэгээс ....

/2-р хэсэг/