Хүүхдийн төлөө үндэснмй газар, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Хүүхдийн төлөө үндэснмй газар, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2015.12.02

Хүүхдийн төлөө үндэснмй газар, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хүүхдийн төлөө үндэснмй газар, МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хүүхдийн төлөө үндэсний газар Нийгмийн хамгааллын салбарын тэргүүлэх чиглэлийн хүрээнд нийгмийн ажил, үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн ажлын чиглэлээр суралцаж буй оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, практик үйл ажиллагаа, шинжлэх ухааны онолын мэдлэгийг төрөөс баримталж буй бодлоготой уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэх зорилгоор мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэдэг МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Монгол улсын боловсролын их сургуулийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Захирал доктор, профессор Ц.Ганболд, ШУТИС-ИЙН Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор, профессор Г.Батхүрэл, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал доктор, профессор О.Чимэдсүрэн, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Нийгмийн ажил аргазүйн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Т.Цэндсүрэн, ахлах багш М.Нямдорж, ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн багш Н.Нямдорж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн багш доктор А.Батхишиг, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш С.Хандмаа, МУБИС-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Т.Дуламрагчаа нар оролцлоо. 

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР