“Өнөр бүл-бидний өргөө" урлагийн нэгдсэн тайлан тоглолт боллоо
Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийн 02-18 насны нийт 68 хүүхэд, 32 багш, ажилтнууд оролцсон “Өнөр бүл-бидний өргөө" урлагийн нэгдсэн тайлан тоглолтыг 3-дахь жилдээ зохион байгууллаа.
Тоглолтын үеээр: Багш, хүүхдүүдийн хамтын бүтээлийн үзэсгэлэн мөн хүүхдүүд, тогооч нартай хамтран хийсэн нарийн боов, кекс, пицца зэрэг өөрийн нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ зочдод үйлчлэх, худалдаалах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
Тайлан тоглолтонд Хүүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа оролцож үе тэнгийн хүүхдүүдээс сурлага, хөдөлмөр, авъяасаараа шалгарсан хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний газрын "Шилдэг хүүхэд" медалыг гардууллаа.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР