“Хамгаалалгүй хүүхэд-Хүүхэд хамгаалал”
Нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Хамгаалалгүй хүүхэд-Хүүхэд хамгаалал” гэсэн сэдвийг хөндлөө.
Тус дугаарт ХТҮГ-ын дарга И.Нарантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Хүүхэд хамгааллын талаарх төрийн бодлого болоод амьдралын бодит байдал хоёр хэр нийцэж байна вэ?
2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд ХТҮГ, ХАХНХ яамын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байна. Бид гурван жилийн хугацаанд хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль нь ерөнхийлсөн заалтуудтай. Тиймээс энэ тухай тусдаа хуулийг бий болгох шаардлага байна гэж үзэж хуулийн төсөлд судалгаа хийн суурь үнэлэмжийг гаргаж ажилласан.
Агентлагийн хэмжээнд ажлын албаны хэмжээнд үйл ажиллагаа явуулахад бэрхшээл байна уу?
Байлгүй яахав. Бид хүний нөөцийн хувьд маш цөөхөн. Аймаг, орон нутгийн ажилчид үндсэн чиг үүргээрээ манайхаас хангаж ажилладаг хэдий ч удирдлага нь аймгийн Засаг даргын дор байдаг. Мөн сайдын бий болгосон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүд чухал нөлөө үзүүлж ажиллаж байгаа. Бидний үйл ажиллагааны чиглэл өрөөсгөл байдаг. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуультай холбогдуулан чиг үүрэг өөрчлөгдөх чиглэл болж байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү