Хүүхэд хамгааллын дуудлага, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй
Хүүхдийн дуудлагын 108 утас ажиллаж байна. Өдөрт энэ шугамаар 300 орчим дуудлага ирдэг байна.
Энэ бол их тоо. Энэ баримтаас харахад хүүхдийн хүчирхийлэл олныг зочирдуулах хэмжээгээр биш ч хөнгөн хэлбэрээр үйлдэгдсээр байгааг харж болохоор байна. Хүүхдийн төлөө байгууллагаас ирсэн дуудлага бүрт дүн шинжилгээ хийж цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлийг барьж ажиллаж байна. Нийт дуудлагын 10 орчим хувийг хүүхдийн бие, эрүүл мэндэд шууд байдлаар нөлөөлөх тэр дундаа бэлгийн хүчирхийллийн мэдээлэл их байгаа нь анхаарал татах сэдэв болжээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа: Бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл орсон асуудал олон удаа давтагдсан. Тиймээс цаг тухайд нь илрүүлж холбогдох байгууллага болох цагдаа, эрүүл мэндийн байгууллагад хандаж цаг тухай бүрт хандаж цаг алдахгүй байх боломжийг эрэлхийлж байна. 108 утас энэ чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа.
Цаг агаарын байдал эрс хүйтэрч байгаа энэ үед харж хандах хүнгүй гудманд тэнүүчилж байгаа хүүхдүүд эрсдэлд ороход ойрхон байна. Тиймээс нийслэлд байгаа орон гэргүй хүүхдийн бүртгэл судалгааг гаргах боломжтой бол хаяг тогтоох төвд хандах, халамж үйлчилгээний төвүүдэд сэрүүний улиралд дуустал асран хамгаалуулах хэрэгтэй байна.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа: хараа хяналтгүй байгаа хүүхдүүдийг гэр бүлд нь хүлээлгэж өгөх, хаяг тогтоох, цаашлаад хүүхэд хамгааллын байранд байлгах зэрэг ажлыг хийж байгаа.
Хүүхдэд тулгарч байгаа хүчирхийлэл болон улиралын чанартай эрсдлийг энэ мэтээр тооцон анхаарч байгаа ч цаашид төрөөс баримтлах нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг хүүхэд хамгааллын байгууллагаас хэлж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...