“Санамж бичиг” байгууллаа
Хүүхдийн Төлөө Үндэсний Газар болон Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ хүүхдийн хөгжих, оролцох эрхийг дэмжих, хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог хангах, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, зөвлөмж, мэдээ мэдээллийг бэлтгэж хамтран ажиллах зорилгоор хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн оролцоог дэмжих стратеги, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр болон бусад холбогдох хууль тогтоомж, үнэдсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хүүхэд, гэр бүл, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил, сургалт, сурталчилгаа, зөвлөмж, мэдээ мэдээлэл боловсруулах чиглэлээр хамтран ажиллана.
Санамж бичиг зурах ажиллагаанд Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ байгууллагын гишүүн Монголын скаутын холбоо, Монголын сурагчдын холбоо, Оюунлаг өсвөр үе, Залгамжлагч холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР