2015 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал эзэддээ очлоо
2015.11.30

2015 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал эзэддээ очлоо

Эрдэмтэд хамгийн багадаа гурван жил ажиллаж байж бий болгосн шинжлэх ухааны бүтээлүүд шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эздээр тодорлоо.

Шинжлэх ухаан технологийн ухааны сургуулийн эрдэмтэн судлаачдын баг Санширо комапнитай хамтран монгол ямааны ноолуураас хамгийн нарийн утас ээрэх технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Нэг ширхэг ноолууран цамц дунджаар 300 гр жинтэй байдаг бол эрдэмтдийн гарган авсан утсаар хийсэн цамц ердөө 100 гр байдаг байна. Энэ бол үйлдвэрлэлд нэвтрүүлж гадаад зах зээлд экспортлогдсон Монгол эрдэмтдийн оюуны өмч отэд 2015 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзэд болжээ.

Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар нойр булчирхайн хавдарын мэс заслийг нутагшуулж 60 өвчтөнд амжилттай хагалгаа хийсэн байна. Гурван жилийн хугацаанд туршилт хийсний эцэст 80-100 сая төгрөгөөр гадны улс орнуудад хийдэг хагалгааг монгол эмч нар хийж чаджээ. Тэд мөн л шинжлэх ухааны шилдэг бүтээлийн эзэд боллоо.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...