А.Бакей гишүүн эрдмийн зэрэг хамгааллаа
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, доктор (PhD), профессор А.Бакей
2015.11.30

А.Бакей гишүүн эрдмийн зэрэг хамгааллаа

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, доктор (PhD), профессор А.Бакей сүүлийн 20 гаруй жилийн турш хийсэн судалгаа, шинжилгээнийхээ  ажлын үр дүнгээр “Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол, арга зүйн зарим асуудал” сэдвээр ШУА-ийн дэргэдэх Эдийн засгийн шинжлэх ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Тэрээр судлаач Монголын бэлчээрийн мал аж ахуйн байгалийн болон эдийн засгийн систем нь тогтворгүй болж өөрчлөгдөж байгааг олон талаас нь судалгаагаар нотолжээ.

Цаашид тогтвортой хөгжүүлэх стратегийн үндэслэл, чиглэлийг тогтооосон байна. Эрдмийн зөвлөлийн гишүүд доктор А.Бакейн туурвисан диссертаци нь манай орны бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол, арга зүйн асуудлыг анх удаа эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүчин зүйлстэй нягт холбож судалсан цогц шинжтэй бүтээл боллоо гэж үнэллээ.