“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгарлаа
“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгарлаа
2015.11.27

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгарлаа

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”–ээр Шингэн хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн Сүүний үйлдвэр шалгарлаа. Монгол улсын засгийн газрын “Эдийн засаг, нийгмийг 2012-2016 хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах зорилт” – ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүнсний үйлдвэрүүдийн шат дамжлага бүрт өндөр шаардлага тавьж ажилладаг шилдгүүдийг тодруулсан юм.

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийг тодруулахдаа НМХГ, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Хүнсчдийн холбоо”-ны бүрэлдэхүүнтэй шүүгчдийн оноо болон http://www.ub.inspection.gov.mn/ сайтаар авсан хэрэглэгчдийн санал асуулгаар дүгнэж нийт 10 аж ахуй нэгжийг шалгаруулжээ. Санал асуулга болон шүүгчдийн гол шалгуур нь түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх аж.

АПУ компанийн Сүүний үйлдвэрийн хувьд  ISO 22000 буюу “Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо”-г нэвтрүүлсэн Монголын цорын ганц сүүний үйлдвэр бөгөөд үйлдвэрлэлийн шат дамжлага бүр нь энэхүү олон улсын стандартын дагуу явагддаг байна.