МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
2015.11.26

МАХН-ынхан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

БНМАУ-ын анхдугаар хурал хуралдаж 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Энэ түүхэн тэмдэглэлт өдөрт зориулж МАХН-ын удирдлагууд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,  УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ч.Улаан болон иргэд, тус намын дэмжигчид оролцов.