Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг 17 дах жилдээ зохион байгуулна
Жил бүрийн 12-р сарын эхээр бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяр тохиодог. 2004 оны Засгийн газрын 163 тоот тогтоолоор жил бүрийн 12-р сарын хоёр дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны өдрөөр салбарын амжилтыг олон нийтэд таниулах, санхүүчдийг алдаршуулах зорилгоор 1998 оноос эхлэн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ баярын цэнгүүний арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 17 дахь жилтэйгээ золгож байна.
Санхүүчид нэгэн дор хуран цуглаж, хийсэн бүтээснээ дүгнэн цэгнэж, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг тодруулдаг уламжлал тогтсон бөгөөд эдгээр шилдгүүдийг тодруулах эхний шат http://www.top10.monicpa.mn/ хуудсаар явагдаж байна.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн "Оны шилдгүүдийг шалгаруулах журам", олон нийтээс авсан саналыг үндэслэн тусгай комисс гарч 2015 оны шилдгүүдийг тодруулах юм.
2014 оны санхүүчдийн баярыг энэ сарын 4-нд Corporate convention centre-т зохион байгуулна.