Сайхан мэдээтэй сайдууд байна.
МУ-ын сайд
2015.11.20

Сайхан мэдээтэй сайдууд байна.

Хамгийн сүүлд сайдаар ажиллаж байсан Д.Цогтбаатар     байрны урьдчилгааг 10 хувь болгож, ард түмэндээ бэлэг барихаа ярьсан ч З.Баянсэлэнгэ сайдын хувьд үүнд ахиц гарсангүй.

Сайдынхаа ажлыг авснаас хойш 40 мянган зарагдаагүй байрыг зах зээлд борлуулах талаар эрхэм сайд нэг ч үг дуугарсангүй. Харин бусад салбарын сайдууд яамдаа ганц ч болов гэгээн ажил хийж чаджээ.

Анхны кузов засварын анги нээгдлээ

Монголд жил тутам 40 мянган машин шинээр хөдөлгөөнд оролцдог гэсэн тоон мэдээ бий. Зах зээлийн хямралтай үед энэ тоо багассан байж болох ч худал хэлсэн хүнд айл болгоны гадаа нэг төмөр хүлэг уяатай байгаа. Тиймдээ ч машин завсар, эд ангийн худалдаа, дугуй завсар гэсэн том зах зээл Монголд бий болсон.

Харамсалтай нь бид машин засварын зах зээлээ вьетнам иргэдэд алдчихсан. Байшин болгоны буланд вьетнам завсар нээгдэж, хоёр гурван вьетнам залуус амандаа багтсан үнээ хэлдэг болсон. Тэгвэл Г.Баярсайхан сайдын санаачилгаар анхны кузов завсарын ангийг Монгол- Солонгосын хамтарсан политехник коллежид нээж, энэ жил эхний элсэгчдээ авсан юм.

Мэргэжлийн багш нараар хичээл заалгах залуусыг төгсч гарсан даруйд нь ажлын байр нь хүлээж буй. Өөрөөр хэлбэл, “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компаниуд залуусыг дэмжиж гарч ирэнгүут нь ажлын байраар хангахаар болжээ. Жил болгон 25-аар нэмэгдэх энэ мэргэжлийн боловсон хүчнүүд төд удахгүй вьетнам автозасварын газар, тус улсын засварчин залуустай өрсөлдөх юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөл батлагдсан гээд энэ яам хийсэн ажил ихтэй, хэлэх үгтэй ч сууна.

Махаа экспортод гаргах боломж бүрдэв

 Р.Бурмаа сайдын хийсэн хамгийн том ажил энэ юм. Монгол Улс хонин толгойд шилжүүлвэл одоогоор 70 орчим сая малтай байгаа. Тэгсэн атлаа дотооддоо ч махны үнэ өсч, гадагшаа ч гаргаж чадахгүй дэмий л бэлчээрийн даацаа хэтрүүлж байсан. Тэгвэл, ОХУ руу мах экспортлох ажил эрчимтэй эхэлж энэ жил 26 үйлдвэр дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн экспортлохоор болжээ.

Мөн Вьетнам улс руу хонь, ямааны мах экспортлох найман үйлдвэр, Хятад руу мах экспортлох 12 үйлдвэртэй болсон байна. Өнгөрсөн аравдугаар сард Өвөрмонголын өөртөө засах оронд болсон экспогийн үеэр Монгол Улс БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах болон эрүүл ахуйн шаарддага хангасан мах экспортлох гэрээг байгуулсан. 800 сая ам.долларын гэрээ, Мах импекс компани 1000 тонн мах махан бүтээгдэхүүн экспортлох гэрээг байгуулсан нь яах аргагүй Р.Бурмаа сайдьга сайхан мэдээ.

Мөн УИХ-аас Халх голд Чөлөөт бүс байгуулах тогтоол батлагдсанаар тэнд мах махан бүтээгдэхүүний маш том лаборатори байгуулагдаж, дэлхийн зах зээл дээрх мах махан бүтээгдэхүүний зах зээлд бид гол тоглогч болох эхний алхам амжилттай тавигддаа.

1.8 сая мод шинээр тарьжээ

Н.Батцэрэг сайд ажлаа авснаас хойш хийсэн хоёр том ажлыг энд онцдоё. Өмнөх сайд Д.Оюунхоролын үед Зайсангийн иргэд газраа өмчлөх эрхээ авсан гэх мэтээр олон ахицтай том том ажлууд хийгдсэн. Үүнийг Н.Батцэрэг сайд үргэлжлүүлж Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь өмчлүүлсэн билээ.

Мөн нэг сая мод ургуулах хөдөлгөөн өрнөж өнгөрсөн хугацаанд 30 гаруй төрлийн 1.8 сая мод тарьж ургуулжээ. Ирэх жилээс Монгол Улс өөрсдөө Хустайн нуруу болон Тахийн усны говьд дөрвөн тахь нутагшуулахаар болсон сайхан мэдээг уншигч танд хүргэе. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай дээр хийгдсэн “Газрын доорх гүний усны хяналт шинжилгээний сүлжээ”-ний нээлт байгаль экологийн салбарт маш чухал үйл явдал болов.

БОНХАЖЯ-ны захиалгаар говийн бүс нутгийн газрын гүний усыг хянах орчин үеийн тоног төхөөрөмжийг сүүлийн хоёр жилийн хугацаанд 99 цооног суурилуулжээ. Энэхүү төсөл нь хэрэгжсэнээр говийн бүс нутгийхаа газрын доорх усны менежмент мэдээллийн бааз суурьтай болж усны нөөц хөрсний өөрчлөлт, усны шилжилт, усны төвшингөө хянахын зэрэгцээ говийн бүсэд хамгийн ихээр эрчимтэй хөгжиж байгаа уул уурхай эрчим хүч дагасан усны асуудлыг бүрэн хянах боломжтой болох юм.

Энэ ажлыг цаашдаа нийт Монгол Улсын хэмжээнд хийхээр болжээ. Ингэснээр бид усны нөөцийн талаар нэгдсэн мэдээллээ гаргаж авна. Түүнчлэн, Н.Батцэрэг сайд БНСУ-ын ‘Три Эс Солюшн” компанитай хамтран Улаанбаатар хотын хог хаягддыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Ногоон ЭКО цогцолбор соёл амралтын төв байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр хамтын гэрээг үзэглэсэн сайхан үйл явдал болов.

Зургаан тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Уул уурхайн салбарт хийгдэж буй олон ажил бий. Гэвч амжилтыг нь хуваах гэсэн эзэн олон. Гэсэн ч 2012 оноос хойш. уул уурхайн салбарын амжилт, алдааг ч хуваалцаж яваа Р.Жигжид сайдын үед уул уурхайн тодорхойгүй байдал алга болсон.

Хамгийн сүүлд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж эхэлснээр зургаан тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдэж олон зуун иргэд ажлын байраа хадгалж үлддээ. Мөн Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажилд ахиц дэвшил гарч, УИХ- аар хэлэлцэх шатанд орж ирлээ.

Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ унаж байгаа ч алтны борлуулалт дотооддоо нэмэгдэж энэ жил 15.7 тонн алтыг иргэдээс Төв банк авсан байна. Мөн 106 тусгай зөвшөөрөл, 460 хайгуулын зөвшөөрөл олгох ажил хийгдэж, уул уурхайн салбараас гарч одсон хөрөнгө оруулагчид эргэн хамтын ажиллагаа ярьж буй нь Р.Жигжид сайдын нийгэмдээ оруулж буй сайхан үйл явдлуудын нэг юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаална гэв

Аль ч төрийн үед гээгдэж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд С.Эрдэнэ сайд анхаарч эхэллээ. Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-д өргөн барьжээ. Энэ хууль батлагдсанаар гудамж талбай, барилга байшин зэрэг газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг эрх нь зөрчигдөж буй олон асуудоыг шийднэ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал үндэсний төвийг нийслэл, аймгуудад барих том ажлыг эхлүүлж эхний ээлжинд Баянзүрх дүүргийн Өнөр бүл төвийн дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал үндэсний төвийг байгуулж нээлтээ хийжээ. С.Эрдэнэ сайдын санаачилгаар хийгдсэн энэ том ажил цаашдаа гадны тусламжийн хүрээнд өрнөж Баянгол дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах үндэсний том төвийг байгуулах ажил хийгдэх нь ээ.

Монгол цэргийн бодлогын баримт бичиг батлагдлаа

Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон хувьд Хөдөлмөрийн яамтай хамтран энхийн цагт цэргийн алба хааж буй цэргийн албан хаагчид бүтээн байгуулалтад оролцох улмаар тэтгэвэрт гарах офицеруудыг өөр мэргэжилтэй болгож бэлтгэх асууддаар хамтарч ажиллахаар болжээ.

Цэргийн хүмүүсийн нэг онцдог нь ид хийж бүтээх насандаа тэтгэвэрт гарчихдаг. Тэгвэл Хөдөлмөрийн яамтай хамтарснаар тэтгэвэрт гарсан алба хаагчдаа мэргэжилтэй болгох боломжийг бүрдүүлжээ. Мөн Монгол Улсын төрийн цэргийн үндсийг “Монгол Улсын батлан хамгаалах боддогын үндэс” болгон өөрчлөн баталлаа.

Тодруулбал, Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх нь     үндэсний язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагыг цэргийн байгууллын тогтолцоонд хамааруулж, эдгээр байгууллага тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулах, дайны байдал зарламагц Зэвсэгт хүчний бүтцэд шилжих асууддыг тусгажээ.

Мөн БНХАУ зэрэг нэлээд олон улс оронтой цэргийн албан хаагчдаа сургах, зэвсэг техникийн шинэчлэлийн асууддаар хамтарч ажиллахаар болжээ.

Бодлогын яамдууд хуулийн төслүүдээ хурдан хугацаанд батлуулав

Ерөнхий боддогын яамдууд болох Сангийн яам, Хууль зүйн яаманд төдийлөн сайн гэж дуулгахаар үйл явдал өнгөрсөн хугацаанд      болоогүй байна.

Хууль зүйн яамны хувьд УИХ-д Өршөөлийн хуулийг өргөн мэдүүлж бүтэн сарын хугацаанд маргалдсаны эцэст баталж чадсан. Энэ ажилд Хууль зүйн яам маш идэвхтэй оролцож 3000 иргэнийг ялаас болон шалгуулж байсан хэргээс нь чөлөөллөө.

Мөн Сангийн сайд өнгөрсөн хугацаанд дандаа хөөсөрч байсан төсвийг бодит хөрсөнд нь буулгах талаар ажилласан хэмээн яригдаж байгаа юм. Төсөв бодит болоогүй гэх шүүмжлэл байгаа ч хуулийн хугацаандаа амжиж төсвөө батлуулсан нь чухал.

Эрчим хүчний салбарт Д.Зоригт сайдын хийсэн ажил Засгийн газрын амжилтад дурьдагдсан. Нэг үтээр хэлбэл, Эгийн голын цахилгаан станцын ажил олон жилийн дараа арайхийн ажил нь явахаар болж хөрөнгө санхүү нь нэг жилийн дараа үндсэндээ шийдэгдэхээр болж байна.

Мөн Хэнтий аймгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг үндэслэн тус хотын цахилгаан станцын хүчин чаддыг 60 хувиар нэмэгдүүлж Өндөрхааны цахилгаан дамжуулах 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийг хийжээ. Мөн Монгол Улсын эрчим хүчний яам ХБНГУ- ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгуулжээ.

Мөн Амгалан дулааны цахилгаан станц ашиглалтад орж, сүүлийн 30 гаруй жилд баригдаагүй том цахилгаан станц болох ДЦС-5 төслийн гэрээ байгуулагдав. 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх энэ станцыг барьж угсрахад 2700 гаруй хүн ажиллах юм.