С.Баярцогтын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол З.Энхболдыг цэцэд өгнө
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүн С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө.
С.Баярцогт нь УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа оффшор дансны хэрэгт холбогдож, хариуцлагаа хүлээн дэд сайдаас огцорсон. Гэсэн ч удалгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар томилогдон ажиллаж байгаа.
Иймд нэгэнт хариуцлагаа хүлээсэн бол энэ чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хариуцлагаа хүлээж, Засгийн газрын сайдаас огцрох ёстой гэж үзэж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьд үүрэгт ажилдаа тэнцэхгүй гэж үзэж байна хэмээн тухайн үед О.Баасанхүү гишүүн мэдэгдэж байсан.
Тэгвэл энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээгүй байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Юманд бас хязгаар гэж бий. С.Баярцогтын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол З.Энхболд даргыг цэцэд өгнө. Хууль бол хууль байх естой” хэмээсэн юм.