Төслийн уралдаан зарлаж байна
Төслийн уралдаан зарлаж байна
2015.11.16
Хүний эрх

Төслийн уралдаан зарлаж байна

Залуу идэвхтэн гишүүдийн дунд ШИНЭЛЭГ, БҮТЭЭЛЧ кампанит ажлын идэвх санаачилгыг дэмжих төслийн уралдаан зарлаж байна.

Төслийн зорилго:

• Залуучуудын дунд эрүүдэн шүүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх
• Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлын идэвхжилийг дэмжих
• ЭИ-ийн Хүний Эрхийн Боловсролыг үр нөлөөтэй үйл ажиллагаатай холбож хөдөлгөөний урт хугацааны чадавх болон залуучуудын явуулж буй кампанит ажлыг бэхжүүлэх

1. Төслийн үйл ажиллагаа дараахи агуулгыг багтаасан байх:

• Хүний эрхийн боловсролын арга зүйгээр дамжуулан Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлыг залуучуудад таниулах
• Хүмүүст Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажилд оролцох боломжийг олгох
• Шинэлэг, бүтээлч санаа/агуулгыг багтаасан байх

2. Төсөл Эрүүдэн шүүхийн эсрэг кампанит ажил болон эрүүдэн шүүхийн асуудлаарх сэдвийн хүрээнд санал болгож буй үйл ажиллагаатай нийцсэн байх

3. Төсөв нь 915 000 ₮ - 3 960 000₮ -т багтсан байх

Оролцох хүсэлтэй идэвхтэй залуу гишүүд  http://www.amnesty.mn/files/application/APPLICATION_FORM_2015.doc линкээр орж өргөдлийн маягтыг татаж аваад англи хэл дээр бөглөж amrzy88@yahoo.com; aimncc@magicnet.mn хаягаар ирүүлнэ үү.

Төслийг 2015 оны 11-р сарын 11-ний өдрийг дуустал хүлээж авна.  

Жич: Төслийг Эмнести Интернэшнлийн Олон улсын төвийн Эрүүдэн шүүхийг зогсооё кампанит ажлын баг, Хүний Эрхийн Боловсролын баг хамтран зарлаж байгаа ба ирүүлсэн төслөөс дээр дурдсан шаардлагыг хангасан 2 төслийг ОУ-ын төв рүү илгээж, бусад орнуудын залуучуудын төсөлтэй өрсөлдөх юм.