"Цахим сургалтын бүрэлдэхүүн хэсэг" сургалт боллоо
"Цахим сургалтын бүрэлдэхүүн хэсэг" сургалт боллоо
2015.11.16

"Цахим сургалтын бүрэлдэхүүн хэсэг" сургалт боллоо

Монголын Эмнести Интернэшнлийн Хүний эрхийн сургагч багш нарын гуравдахь уулзалтаар бид "Цахим сургалтын бүрэлдэхүүн хэсэг" лекц сонслоо.

Лекцээр Цахим сургалтын зааварчилгааны дизайн, Агуулга хөгжүүлэлт, хоорондын харилцаа, цахим сургалтын технологи, цахим сургалтын удирдлага, цахим сургалтыг хэрхэн зааж чиглүүлэх вэ зэрэг сэдвийн талаар мэдэж, харилцан ярилцав.

Цаг заваа гарган тун сонирхолтой, хэрэгцээт сэдвээр лекц уншсан Болорсайхан багшдаа, хүрэлцэн ирсэн хүндэт хүний эрхийн сургагч багш нартаа талархал илэрхийлье.

Дашрамд хэлэхэд, дараагийн сургалт/уулзалтыг МЭИ-ийн оффист 2015.11.24-ний өдөр хийхээр төлөвлөж байна.